Шууд нэвтрүүлгийн үеэр амиа хорлохыг завдсан загвар өмсөгч бүсгүй нас баржээ
Өнгөрсөн долоо хоногт БНСУ-ын алдартай загвар өмсөгч, стриймэр Им Жи Хэ шууд дамжуулалтын үеэр амиа хорлохыг завдсан нь олныг шуугиулаад байсан. Тухайн үед яаралтай тусламжийнхан очиж хурдан арга хэмжээ авсан хэдий ч өчигдөр буюу 18-ний өдөр 37 насандаа нас баржээ.
Уг үйл явдлын тухайд дурдвал загвар өмсөгч бүсгүй хэдэн залуусын хамтаар шууд дамжуулалт хийж байжээ. Тухайн үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн байсан учир хэд хэдэн хүнтэй маргалдаж, шууд дамжуулалтынхаа төлбөрийг төлөөгүй хэмээн буруутгаж эхэлсэн байна.
Удалгүй Им Жи Хэ гэртээ очсоныхоо дараа үзэгчдээсээ бүдүүлэг үйлдэл гаргасандаа уучлалт гуйж гэрээслэл бичиж эхэлжээ. Мөн түүнийг гартаа хайч барьж байсныг анзаарсан түүний үзэгчид албаныханд яаралтай мэдэгдсэнээр яаралтай тусламжийн ажилтнууд ирж, тусламж үзүүлж чадсан аж.
Энэхүү асуудлын дараагаар албаныхан биеийн байдлын талаар ямар ч мэдээлэл өгөөгүй бөгөөд 18-ны өдөр нас барсан гэдгийг түүний найз инстаграамаа нийтэлжээ. Мөн найз гэх эмэгтэй нь бүртэй холбогдож мэдээг дуулгаж чадаагүйдээ уучлалт гуйсан байна.
Лим Жи Хэ нь 2006 онд Максимийн загвар өмсөгчөөр дебютээ хийж байжээ. Тэрээр 2014 онд гэрлэж хоёр хүүхэдтэй болсон хэдий 2018 онд нөхрөөсөө салж ганц бие ээжийн амьдралаар амьдарч байжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ