ҮСХ-ноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлын 2023 оны эхний тавдугаар сарын голлох үзүүлэлтүүдийг танилцуулж байна.
Бодлого, хамтын ажиллагааны газрын ахлах статистикч С.Норов
Мөнгөний нийлүүлэлт энэ оны тавдугаар сарын урьдчилсан гүйцэтгэлээр 30.5 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 10.9 хувиар өсөхөд төгрөгийн харилцах 2 их наяд төгрөгөөр буюу 39.5 хувиар, вальютын хадгаламж 826.6 тэрбум төгрөг буюу 18.8 хувиар өссөн нь голчлон нөлөөлсөн байна.
ААН байгууллага иргэдэд нөлөөлсөн нийт зээлийн өрийн үлдэгдэл энэ оны тавдугаар сарын эцэст 24.5 их наяд төгрөг болж өомү-ээс 1.2 их наяд төгрөг буюу 5.3 хувиар өссөн нь голчлон нөлөөлж байна. Нийт зээлийн үлдэгдлийн 54.9 хувь нь иргэд, 44 хувь нь хувийн байгууллага, 0.6 хувь нь төрийн байгууллага, 0.5 хувь нь санхүүгийн болон бусад байгууллага байна.
Чанаргүй зээлийн өрийн үлдэгдэл энэ оны тавдугаар сарын эцэст 2.3 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс 135.7 9 (6.4) тэрбум төгрөг болон өсжээ. Чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 9.2 хувийг эзэлж байна" гэв.
Уншиж байна |