Голомт банк Монгол Улсын бизнесийн салбарыг дэмжих, хөгжүүлэхэд чиглэсэн олон төсөл хөтөлбөр, бүтээгдэхүүн үйлчилгээг тасралтгүй хүргэсээр ирсэн. Үүний нэг нь 2022 оноос хэрэгжүүлж эхэлсэн "Менторшип" хөтөлбөр юм. Энэхүү хөтөлбөр нь Монголын бизнесийн салбарын манлайлагчид жижиг, дунд бизнес эрхлэгчдэд өөрийн туршлага, мэдлэгээ хуваалцаж, үйл ажиллагаагаа амжилттай хөгжүүлэхэд нь зөвлөн дэмжих зорилготой.
2022 онд “Менторшип” хөтөлбөрийн хүрээнд нийт 20 компанитай танилцуулах уулзалт хийж, 10 компаниданхан шатны сургалт явуулж, хөтөлбөрийн шаардлагыг хангасан 3 компанид 200 цагийн менежментийн зөвлөх үйлчилгээг үзүүлж, борлуулалтыг нэмэгдүүлсэн тодорхой үр дүнг гарган ажилласан. Зөвлөх үйлчилгээнд хамрагдсан 3 компанийн нэг нь Бурамхан брэнд бөгөөд Сэнтрал Экспресс Си Ви Эс ХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Чинзориг, Монос Хүнс ХК-ийн Гүйцэтгэх захирал А.Отгондарь нар тус брэндийн ментороор ажиллаж, чиглүүлсэн юм.
Цайдам трейд ХХК буюу Бурамхан брэнд
Менторшип хөтөлбөрийн хүрээнд тус брэндийн стратеги төлөвлөгөө, бизнес модель, үйл ажиллагааны процесс менежмент, процесс менежментэд суурилсан бүтэц зохион байгуулалт, болон гүйцэтгэл, үр дүнгийн менежментийг тодорхойлж, цалин урамшуулал, маркетинг, сошиал медиа идэвхжүүлэлтийг сайжруулах төлөвлөгөөг гарган чиглүүлж ажилласан.
“Хайраар анагаах амтыг дэлхийд түгээнэ” хэмээх эрхэм зорилгыг тодорхойлж, энэ хүрээнд эрүүл амттан үйлдвэрлэхээр витамин, коллагентай шинэ төрлийн чихрүүдийг туршиж эхлээд байна.
Мөн энэ төслийн хүрээнд Бурамхан брэнд CU сүлжээ дэлгүүртэй хамтран богино хугацааны сайжруулалтыг хийж, тухайн үеийн борлуулалтыг өмнөхөөсөө 10 дахин өсгөсөн амжилтыг гаргалаа.
Менторшип хөтөлбөр нь Бурамхан брэндийн үйл ажиллагааг өргөжүүлж, цаашид урт хугацаанд, тогтвортой хөгжих эхлэлийг тавьсан үр дүнтэй арга хэмжээ болж чадсан юм. Голомт банкнаас энэ жил Менторшип хөтөлбөрийг дахин хэрэгжүүлж, илүү олон жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжиж, чиглүүлэхээр төлөвлөөд байна.
Уншиж байна |