Царайлаг жүжигчин Жан Хёгийн тухай сонирхолтой 10 баримт
Бидний сэтгэл зүрхэнд "Сэргэлэн охин Ян Сун" киноны дүрээрээ танигдсан БНСУ-ын А зэрэглэлийн жүжигчин Жан Хёг өчигдөр нийслэл Улаанбаатар хотод бусад жүжигчдийн хамт ирсэн нь цахим хуудасны халуун сэдвүүдийн нэг байлаа. Түүний хувьд 20 гаруй жил өөрийн ур чадвараа жижиг дэлгэцээр баталсаар байгаа чадварлаг нэгэн. Тэрбээр 1997 оноос хойш К-драмд тоглож, романтик инээдмийн кино, түүхэн драм, триллер зэрэг төрөл бүрийн төрөлд олон талт байдлаа харуулж чадсан жүжигчин билээ. Жүжигчин Жан Хёгийн тухай сонирхолтой баримтуудыг хүргэж байна.
Түүний жинхэнэ нэрийг: 정용준 (Jung Yong Joon)
Тайзны нэр: 장혁 (Jang Hyuk)
Төрсөн он сар өдөр: 1976.12.20
Биеийн өндөр: 174.5 cm
1. Жүжигчин Өмнөд Солонгосын Пусан хотод төрж өсчээ.
2.Түүний хувьд Данкүкийн их сургуульд театр, киноны чиглэлээр суралцсан байна. Мөн түүний дараагаар Сөүлийн урлагийн дээд сургуульд кино урлагт суралцаж төгсчээ.
3.Сургуулиа дөнгөж төгсмөгцөө 1997 онд SBS-ийн "Model" кинонд анхны дүрээ бүтээж байжээ.
4. 2002 онд Сэргэлэн охин Ян Сун кинонд тоглож алдаршиж байв. Тус романтик инээдмийн цуврал нь тухайн үедээ хамгийн өндөр үзэлттэй киноны нэг болж байжээ.
5. 2008 оны нэгдүгээр сард Жан Хёг, Ким Ёо Жин нар албан ёсоор гэрлэсэн.
6. Тэрбээр одоогоор хоёр хүү, нэг охинтой. Тэдний анхны хүү Jung Jae Heon 2008 оны хоёрдугаар сарын 8-нд төрсөн байна.
7. Жан Хёг бол таеквондогийн мэргэжлийн тамирчин байсан
8. Тэрбээр 2009 онд KBS телевизийн "Боолын ангуучид" кинонд бүтээсэн дүрээрээ 39 дэх удаагийн олон улсын Эммигийн шагнал гардуулах ёслолын шилдэг эрэгтэй дүрийн төрөлд нэр дэвшиж байжээ.
9. 2013 онд Халуун цуст хүн нэртэй номоо хэвлүүлж байсан
10. Гэрэлт охины амжилттай түүх, The Slave Hunters, Гүн үндэстэй мод, Чи бол миний хувь тавилан, Дуу хоолой, Мөнгөний цэцэг, Wok Of Love, Юу харсанаа надад хэлээч зэрэг кино нь олонд танигдаж, хайр хүндэтгэлийг хүртэж байжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ