Им Си Ван Squid Game цувралын хоёрдугаар бүлэгт гол дүр бүтээнэ

Им Си Ван Squid Game цувралын хоёрдугаар бүлэгт гол дүр бүтээнэ

 

Netflix-ээр гарсан даруйдаа дэлхий дахиныг байлдан дагуулсан Squid Game цувралын хоёрдугаар улирлын жүжигчдийн бүрэлдэхүүнд жүжигчин Им Си Ван орох гэж байна гэх цуурхал цахим орчинд тархаад байсан. Уг мэдээллийн дагуу түүний агентлаг тайлбар хийжээ. 

 

Star News-ийн мэдээлснээр, Им Си Ван нь Ли Жун Жэ, Ли Бён Хун нарын хамт  хоёрдугаар улирлын гол дүрд тоглохоор болсон. Squid Game-ийн хоёрдугаар улирлын үйлдвэрлэлийн өртөг ₩100 тэрбум вон (ойролцоогоор 78.6 сая доллар) төсөвлөжээ. Одоогоор продакшны баг дүр болгонд сонгон шалгаруулалт хийж байгаа бөгөөд энэ зуны сүүлээр зураг авалтаа эхлүүлэх юм байна. Кино багийн гол зорилго нь 2024 онд хоёрдугаар улирлыг гаргахаар төлөвлөж байгаа аж. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ