Ким Сэжон, Ан Хё Соп нар болзооны цуурхалд өртөв

Ким Сэжон, Ан Хё Соп нар болзооны цуурхалд өртөв

 

Өнгөрсөн онд SBS телевизээр гарсан "Бизнесийн санал" киногоор олны хайрыг хүртсэн Дуучин/жүжигчин Ким Сэжон, жүжигчин Ан Хё Соп нар саяхан Японд болзож байна гэх цуурхалд өртжээ. 

 

 

Тодруулбал, Зургаадугаар сарын 10-нд Ким Сэжон Японы Токио хотод аялж буй зургуудаа өөрийн Instagram хуудсандаа байршуулжээ. Түүний дараагаар удалгүй Ан Хё Соп  мөн Японд өнгөрүүлж буй зургуудыг инстаграм дээрээ нийтэлсэн байна. Уг зураг нийтлэгдсэн даруйд шүтэн бишрэгчид нь тэднийг хамт аялж байгаа гэдгийг хэд хэдэн зургаар баталжээ. 


Энэхүү цуу яриа гарсны дараагаар Ким Сэжон шууд лайвынхаа үеэр Ан Хё Соп-той хамт Японруу аялсан эсэх талаар нь тодруулахад " Өө, намайг Хё Соп  Япон явсан гэсэн цуу яриа гараад байна? Юу вэ? Би яагаад түүнтэй хамт Япон явна гэж? Би том ах, хамгийн сайн найзтайгаа Япон явсан шүү дээ" гэсэн байв. 


Харин тэдний шүтэн бишрэгчид уг мэдээллийг худал хэмээн мэдэгдсэн хэдий ч одоо хэр нь эргэлзээтэй олон таамаглалыг гаргасаар байгаа нь олны анхаарлын төвд байсаар байна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ