Увс аймгийн Тариалан сумын зургаадугаар багийн айлуудын гэрт хулгай оржээ. Тус аймгийн цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулж, 33 настай эрэгтэй “Г” гэгч нь хоёр айлаас мөнгөн аяга, хөөрөг, бэлэн мөнгө зэрэг эд зүйл хулгайлсныг шуурхай эрэн сурвалжилж илрүүлсэн байна.
СЭРЭМЖЛҮҮЛЭХ НЬ:
1. Иргэд Та бүхэн хулгайлах гэмт хэрэгт өртөж, хохирохоос урьдчилан сэргийлж сэжигтэй үйлдэл, этгээдийн талаарх мэдээллийг харьяа нутаг дэвсгэрийн болон цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт цаг алдалгүй мэдээлэх, хөршийн холбоогоо сайжруулах, гэрийн хаалга цонхны бүрэн бүтэн байдлыг нягтлах, хаалганы гадна талд эзэнгүй байгааг илэрхийлэх ил цоож зүүхээс татгалзах,
2. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор камерын хяналт, гэрэлтүүлэг хийж аюулгүй байдлаа хангах.
3.Гудамж талбай, олон нийтийн газраар үйлчлүүлэхдээ гар утас, эд зүйлсээ хулгайд алдахаас урьдчилан сэргийлж, хувцасны дотор талын халаасанд хийж, сонор сэрэмжтэй байх
4.Тээврийн хэрэгслийг гудамж, талбайд асаалттай орхихгүй байх, цонх хаалгыг нээлттэй үлдээхгүй байх, камерын хяналт, харуул хамгаалалттай орчин, зогсоолд байршуулах, автомашинд хар хайрцаг /дүрс бичигч/, GPS суулгаж тээврийн хэрэгслээ хулгайд алдахаас урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.
Уншиж байна |