“ДЦС-III” ТӨХК-ийн удирдах албан тушаалтны авлигын хэргийг прокурорт шилжүүллээ
2023-06-14

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2023 оны 6 дугаар сарын 5-9-ний өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 129 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 14 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 19 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 104 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

 

 

Эрүүгийн 823 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 4 хэргийг шүүхэд шилжүүлэх, 16 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 5 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 797 хэрэг шалгагдаж байна.

 

Шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүд:

 

  • “Д” нь Эрүүл мэндийн яамны Уламжлалт анагаах ухааны хэлтсийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан бусдаас хахууль авсан гэх;

  • Баянгол дүүргийн Цагдаагийн газрын албан тушаалтан “Б” нь хуурамч баримт бүрдүүлсэн байж болзошгүй гэх;

  • Олон улсын нисэх онгоцны буудал дахь гаалийн газрын гаалийн улсын байцаагч “Б” нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хийх ёсгүй зүйлийг хийсний хариуд хахууль авсан гэх;

  • “ДЦС-3” ТӨХК-ийн удирдах албан тушаалтан “Э” нь тендерт оролцож шалгарсан компанийн захирлаас хахууль авсан гэх хэргийг прокурорт шилжүүлжээ. 

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Энэ бусад станц түгээх сүлжээнүүдийг шалгаа ч дээ баригдсан нь ТЭЦ-3 л байх шүү бусад төрийн өмчит комраниудын захиралуудыг одоо солих цаг нь бсон маш удаан хийгээд яаж ипэх арга олсон хүмүүс шүү дээ дандаа том том хаусанд амьдардаг шүү сайд нь гадарлаж л бгаа хамт олон нь яриад л явдаг шүү
2023-10-16
Zochin:
Эд нар бол зүгээр л жараахайнууд шүү дээ томчууд бол маш их авиллага авч бгаа тэднийг барихгүй шалгахгүй бна даа шалгаад ялыг нь өгөөд бдаг бол ийм юм хийхгүй шүү дээ
2023-10-16