ХААН Банк 2021 оны 10-р сараас үндэсний төлбөрийн ₮ картууддаа өндөр нууцлал бүхий “EMV” чип технологийг нэвтрүүлээд буй билээ. Уг технологийг нэвтрүүлснээр картын нууцлал, аюулгүй байдал бүрэн хамгаалагдаж,картын мэдээлэл хуулбарлах, алдагдах эрсдэлээс сэргийлэх ач холбогдолтой юм.
Хэрэв эрхэм харилцагч та үндэсний төлбөрийн ₮ карт буюу туузан карт ашигладаг бол 2024 оны 1-р сард хугацаа нь дуусах тул өндөр нууцлал бүхий хамгаалалттай “EMV” чиптэй картаар солиулан авахыг зөвлөж байна.
Та доорх сувгуудаас аль нэгийг сонгон картаа захиалж, хүссэн хаягаараа шуудангаар үнэ төлбөргүй хүргүүлэн авах боломжтой.
ХААН Банкны КИОСК машин
Интернэт банк болон Khan Bank аппликэйшн,
ХААН Банкны Үйлчилгээний нэгдсэн төв 1800-1917 дугаарт хандах
Өөрт ойр байрлах ХААН Банкны салбар нэгжид хандах
Эрхэм харилцагч та Khan Bank аппликэйш ашиглан карт захиалах бол ЭНД дарж зааварчилгаатай танилцана уу. Харин КИОСК машинаар үйлчлүүлэн карт захиалах бол ЭНД дарж заавартай танилцаарай.
Хамтын өсөлт төгөлдөр – ХААН Банк
Уншиж байна |