Селена Гомез: Би дөрвөн жил цахим орчноос өөрийгөө тусгаарлаж, амьдралаа бүр мөсөн өөрчилж чадсан

Селена Гомез: Би дөрвөн жил цахим орчноос өөрийгөө тусгаарлаж, амьдралаа бүр мөсөн өөрчилж чадсан

Дуучин Селена Гомез өнгөрсөн онд цацагдсан "Selena Gomez: My Mind & Me" баримтат кинонд өөрийн алдарт хүрсэн тухай, сошиал медиа, дарамт шахалт, хүнд өвчин, хоёр туйлт сэтгэцийн эмгэг, сэтгэл гутралынхаа талаар ний нуугүй дэлгэсэн билээ. Мөн тэрбээр одоо үед хүн бүхэн цахим орчноос хараат болж эрүүл мэнд болон эргэн тойрныхоо амьд харилцаа холбооноос алслагдмал орчинд амьдарч байна. Өөрөөр хэлбэл бидэнд олдсон энэ цаг үе дээрх материаллаг болон материаллаг бус хэрэгслүүд нь бидний бүтээх нандин дурсамж, аз жаргал, эрүүл сэтгэхүйг хэрхэн хөнөөж байгааг өөрийн биеэр туршин үзжээ. Шүтэн бишрэгчид болон үзэгчдийн удаан хүлээсэн Селена Гомезийн Солонгосын "Vogue" сэтгүүлийн орчуулан хүргэсэн ярилцлагыг сонирхуулж байна. 

 

- Та баримтат кинондоо дотнын хүн тань хоёр туйлт эмгэгээ олон нийтэд дэлгэх хэрэггүй гэж сануулсан гэсэн.  Яагаад энэ тухайгаа дэлгэхээр шийдсэн бэ? 

 

-Хамгийн эхэнд би өөртөө хэрэггүй гэж хэлдгээсээ чөлөөлөгдөхийг хүссэн. Дараа нь  хүмүүс надад чимээгүй байхыг сануулах нь сайн зүйл биш гэдгийг мэдэрсэн. Бусад хүмүүст эвгүй, тухгүй байх талаар санаа зовниж байсан ч эцэст нь өөрийнхөө байх нь зөв хэмээн бодож үзсэн. Өөртөө анхаарал тавьж, ямар байх нь миний л дур шүү дээ. 

 

- Баримтат киног гаргаснаас хойш таны хувьд юу өөрчлөгдсөн бэ?

 

- Хүмүүс хоёр өөр бодолтой байсан л даа. Нэг хэсэг нь намайг ойлгож, нөгөө хэсэг нь жүжиглэж байна гэх.. Гэхдээ би худлаа яриад байгаа юм биш. Хүмүүс юу гэж бодох бол, хүмүүс намайг ажилд авахгүй байх вий гэж айж байсан. Одоо би тэгж бодохгүй байна. 

 

 

-Таны карьерын эхэн үед олон шаардлага, дарамт ирдэг л байсан байх?

 

-Тэгэлгүй яах вээ. Би тийм дүрсгүй хүүхэд байгаагүй ч Диснейд харьяалагддаг байсан учраас олны урд хараал хэлж болохгүй зэрэг шаардлагыг биелүүлдэг байсан. Би цаг үргэлж бусдад сайн үлгэр дуурайл үзүүлэхийг хичээж ирсэн. Харин одоо  өөрийнхөө хамгийн муухай талуудыг ч ил гарган, үнэнээрээ байх. 

 

Мөн би хэсэг хугацааг сошиал ертөнцөөс тасарч үзсэн. Интернэт, олон нийтийн сүлжээнээс хол байснаар миний амьдралыг бүрэн төгс өөрчлөөд зогсохгүй, би илүү аз жаргалтай, ойр дотны хүмүүстэйгээ их холбогддог болсон. Интернэт орчин ямар хүчирхэг болохыг, хүний эрүүл мэнд сэтгэхүйд хүндээр нөлөөлдөг болохыг мэдэрсэн. Одоогоор миний хувьд эргэн тойрны хүмүүс болон амьд орчноос мэдээллээ олж авдаг. 

 

-Та "инстаграм" сэтгэл зүйд асар хортой тул сошиал хаягаа туслахдаа өгсөн талаараа дэлгэсэн цөөн алдартны нэг байсан. Яагаад ийм шийдвэр гаргав? 

 

-Би ахлах сургуульд сурч байгаагүй. Дэлхий ертөнц л миний ахлах сургууль байсан учраас би өөрийн эрхгүй авахыг хүсээгүй мэдээлэлдээ дарагдаж байсан. Мөн салалтын дараа өөрийн бодол мэдрэмжээс өөр юу ч сонсохыг хүсээгүй. Миний салалтыг тааварласан олон сэтгэгдэлд дарагдсан. Олон сайхан сэтгэгдэл ирдэг байсан ч анхаарал минь өөрийн эрхгүй үзэн ядсан сэтгэгдэл дунд орчихсон явж байдаг. Бодол санаа минь тогтворгүй болох хандлагатай байсан ч би хэн бэ гэдэг дээр анхаарал тавих нь зөвхөн надаас шалтгаална.

 

Хүмүүс намайг царай муутай, тэнэг гэвэл би Okey гээд өнгөрөх ч тэр хүмүүс үнэхээр их юм бичиж байсан. Хүмүүс миний тухай мэддэг юм шиг юу ч хамаагүй бичээд л байдаг. Хааяа бүр уйлахаа зогсоо чаддаггүй байсан. Энэ нь цаашлаад  байнга сэтгэл түгшиж, тэвчихийн аргагүй байдалд оруулдаг байсан.   

 

 

- Та хамгийн сүүлд TikTok дээр юу үзсэн бэ?

 

- Би ер нь тэнэг хүн. Би хөгжилтэй видео хийх дуртай. Би жор, нүүр будалтын санаа, үсний бичлэг үзсэн.

 

-Эрчүүдэд ямархуу шаардлага тавьдаг вэ. Таныг болзоонд урихыг хүссэн залуу ямархуу байх ёстой вэ?

 

-Шаардлага гэх зүйл байхгүй. Зүгээр л ямар нэгэн дүрд хувираагүй өөрийнхөөрөө л байх ёстой. Би царайлаг залууст тийм ч дуртай биш. Харин өндөр залууст дуртай.

 

-Гэнэт хүчтэй дурлал таны зүрхийг тогшвол та гэрлэх үү?


-Мэдээж хэрэг. Намайг барьц алдуулах эр хүн гарч ирвэл би шууд гэрлэнэ. Би хувийн амьдралаа уран бүтээлүүд шигээ шат ахиулмаар байна.

 

-Та яг одоо хаана хүрэхийг хүсч байна?

 

-Хүмүүсийн зүрх сэтгэлээс хэзээ ч мартагдахгүй тэр орон зайд очихыг хүсч байна. Мэдээж хэцүү байх. Гэхдээ би хичээх болно. Энэний төлөө л зүтгэж явна. Уран бүтээлч хүн урлагтаа үнэнч байх ёстой.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ