"Монголын сайхан орон" тоглолтод ҮУИТ-ын уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцоно

Үндэсний Урлагийн Их Театрын жил бүр аялал жуулчлалын улиралд тоглогддог үндэсний урлагийн тоглолт нээлтээ хийх гэж байна.
Монгол Улсын тусгаар тогтнолын бэлэг тэмдэг болсон олон мянган жилийн түүхт нүүдэлчдийн ахуй соёлыг эрт үеэс өнөө цаг хүртэл өвлөн тээж үндэстний бахархал болсон дуу хуур, бүжиг наадам, ёс заншилаа дээдэлсэн үндэсний урлагийн төв болох Үндэсний Урлагийн Их Театр нь Монголд зочлох жилтэй холбогдуулан гадаад дотоодын жуулчдад зориулсан тоглолтоо “МОНГОЛЫН САЙХАН ОРОН” нэртэйгээр Үндэсний Урлагийн Их Театрын уран бүтээлчид бүрэн бүрэлдэхүүнээр үзэгч түмэндээ өргөн толилуулахад бэлэн боллоо.
Өнө эртний төрт улс Хүннү гүрнээс улбаатай хөг аялгуу эгшиглэж, Их Монгол их хаадын орд өргөөнд эгшиглэж байсан Төрийн найрлын эгшиг аялгуунд ёслол хүндэтгэлтэйгээр бүжиж, энэхэн замбуу тивээ аргадсан дуун түрлэгээр та бүхний сонор мэлмийг баясгаж, сэтгэлийн цэнгэл эдлүүлэхээрөргөн үүдээ нээж байна.
Үндэсний өв соёлоо дээдлэгч оюунлаг та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.
Уран бүтээлчид:
Монгол Төрийн Үндэсний Хөгжмийн Их Найрал
ХБ, АЖ, ТШ, Зууны манлай уртын дууч Н.Норовбанзадын нэрэмжит дуучид
АЖ, ТШ, Зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн нэрэмжит бүжгийн чуулга
Уран нугаачид
Тоглолт:
2023 оны 6 сарын 20-ноос өдөр бүр 17:00 цагт
Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театртын тайзнаа
Утас: 11-323954, 8660-4444
СЭТГЭГДЭЛ БИЧИХ