Женни эрүүл мэндийн шалтгаанаас болж аялан тоглолтоо орхижээ

Женни эрүүл мэндийн шалтгаанаас болж аялан тоглолтоо орхижээ

Алдарт BLACKPINK-ийн Born Pink дэлхийн аялан тоглолт Мельбурн хотод болж байх үед хамтлагийн гишүүн Женнигийн бие муудаж тоглолтын дундуур тайзыг орхижээ.

 

Женни Melbourne дэх BORN PINK тоглолтын өдөр муудан өдөржин бөөлжсөн ч дусал залгуулаад soundcheck-дээ ороогүй. Тоглолтоо эхлүүлж тайзан дээрээ гарч ирсэн ч дундаас нь биеийн байдал муудсанаар тайзаа орхижээ. Тоглолтын төгсгөлийг үлдсэн гурван гишүүн нь үргэлжлүүлэх болсноо мэдэгдсэн байна. 


BLACKPINK-ийн Ружэ


"Бид Мельбурн хотод байгаадаа маш их догдолж байсан. Гэвч гэнэтийн зүйл тохиолдож бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглож чадаагүйд бид маш их гунигтай байна. Тэр тайзны ард үнэхээр сэтгэл дундуур байгаа. Та бүхний хайр итгэлээр бие нь хурдан сайжирна гэдэгт итгэлтэй байна" гэсэн юм. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ