Т.Сүхболд: 22 койн, токентой холбоотой хэргийг шалгаж байна

Эрүүгийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Т.Сүхболд койнтой холбоотой хэргийн мөрдөн шалгах ажиллагаа хэрхэн явагдаж буй талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Санхүүгийн зохицуулах хорооноос эрсдэлтэй гэж үзсэн 26 койныг цагдаагийн байгууллагаас шалгасан. Үүнээс хоёр койныг гэмт хэргийн үндэслэлтэй гэж үзээд, яллагдагчаар татах саналаа прокурорын байгууллагад хүргүүлсэн.
Мөн хоёр койныг гэмт хэргийн шинжгүй гэж хаасан. Анхдагч зах зээлээс цуглуулсан мөнгөө хоёр дахь зах зээл рүү гаргахгүйгээр иргэдэд буцааж тарааж өгсөн нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон учраас хэргийг хаасан.
Үлдсэн 22 койн, токентой холбоотой хэргүүдийн мөрдөн шалгах ажиллагаа одоо явагдаж байгаа”-г хэллээ.
Б.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ