Н.Удаанжаргалын байршлыг баталгаажуулжээ

"Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг авчрах ажил хийгдэж байна. Иргэдээс хаана амьдарч байгаа талаарх мэдээллийг хууль сахиулах байгууллагад ирүүлсэн. Бид АНУ-ын нутаг дэвсгэрт мөрдөн шалгах болон бусад чиг үүргээр ажиллагаа явуулах хуулийн боломж байхгүй. Тэр хүнийг санхүүжүүлж байж болзошгүй гэх үйлдлүүдийг шалгаж байгаа гэдгийг Хуульзүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээллээ.
Харин Тавантолгой төмөр зам ХХК-ийн гүйцэтгэх захирал асан Н.Удаанжаргалын байршлыг баталгаажуулсан байна. Тэрбээр Малайз улсад байгаа бөгөөд албадан авчрахаар тус улсын хууль сахиулах байгууллагууд руу бичиг хүргүүлжээ.
Б.Хэрлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ