The Idol цуврал гарсан даруйдаа олны шүүмжлэлд өртөв

The Idol цуврал гарсан даруйдаа олны шүүмжлэлд өртөв

HBO-ийн "The Idol" цуврал  кино гарсан даруйдаа үзэгчдийн дургүйцлийг хүргээд байна. 


Учир нь "BLACKPINK" хамтлагийн гишүүн Женнигийн тоглосон уг кино анх яригдсан сэдвээсээ тэс өөр насанд хүрэгчдийн олон хэсэгтэй байсан нь үзэгчдэд төдийгүй кино шүүмжлэгчдээс муу үнэлгээ авчээ.

 

"The Idol" цувралд 26 Женни тэргүүтэй залуу алдартнууд болох Трой Сиван, Лили-Роуз Депп, Дебби Райан, Хари Неф, Рэйчел Сеннотт гэх мэт олон уран бүтээлчид тус кинонд дүр бүтээжээ.

 

 

“The Idol” бол алдарт поп уран бүтээлч The Weeknd-ийн бүтээсэн HBO цуврал бөгөөд шинээр гарч ирж буй поп шүтээнүүд болон хөгжмийн салбарын хоорондын бүх харилцааны түүхийг өгүүлдэг. Женнигээс гадна The Weeknd, Lily Rose Depp, Troy Sivan зэрэг дэлхийн хэмжээний уран бүтээлчид олноор тоглосон кино юм. Ялангуяа "The Idol" нь Женнигийн анхны жүжигчний сорилт болж олны анхаарлыг татаад байсан. 


Тэр дундаа Blackpink хамтлагийн Женнигийн шүтэн бишрэгчид түүнийг хууран мэхэлж уг төсөлд оролцуулсан хэмээн кино багийнхныг шүүмжилж эхэлсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ