Инфляци 11.3 хувьтай гарлаа
2023-06-07

 

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2023 оны 05 дугаар сард улсын хэмжээнд 11.3 хувьтай гарлаа. Энэ нь өмнөх оны эцсээс 6.1 хувь, өмнөх сараас 1.3 хувиар өссөн үзүүлэлт юм.

 

Инфляци 11.3 хувиар өсөхөд:

 

  • Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 18.4 хувь,

  • Согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 7.8 хувь,

  • Хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 12.5 хувь,

  • Орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 6.9 хувь,

  • Гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлгийн үнэ дүнгээрээ 11.8 хувь,

  • Эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 6.6 хувь,

  • Тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 3.0 хувь,

  • Зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний бүлгийн үнэ 19.8 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.

 

Эх сурвалж: ҮСХ 

Shuud.mn
Сонин хачин