YG энтертайнмент болон G-Dragon нарын байгуулсан гэрээ дуусгавар болов
БНСУ-ын алдарт YG энтертайнментаас G-Dragon-тай байгуулсан гэрээ нь дуусгавар болсныг албан ёсоор мэдэгдлээ.
YG Entertainment-аас Herald Pop болон SPOTV-д илгээсэн албан ёсны мэдэгдэлдээ G-Dragon-той байгуулсан гэрээний хугацаа дууссан болохыг олонд мэдээлсэн юм.
YG энтертайнмент уг мэдэгдэлдээ, G-Dragon-той хийсэн бидний гэрээ энэ хүрээд дуусаж байна. Гэсэн хэдий ч бид түүний зар сурталчилгаа болон бусад үйл ажиллагааны талаар тусдаа гэрээ байгуулах хүсэлтэй байгаагаа ярилцаж, бүх талын дэмжлэг үзүүлэх болно" гэсэн юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ