Гэр бүлийн маргааны улмаас сураггүй байсан иргэний цогцсыг нуураас гаргажээ

Ховд аймгийн Үенч сумын Хөх-Үзүүр багийн Хөх-Үзүүрийн шил гэдэг газраас иргэн Ө гэр бүлийн маргааны улмаас 06 дугаар сарын 02-ны өдрийн 20.00 цагийн орчим гэрээсээ гараад сураггүй болсон тухай өчигдөр мэдээлсэн.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Булган сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 38 дугаар анги, Үенч сум дахь Хилийн цэргийн 0130 дугаар ангийн алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, ар гэрийнхэн иргэн Ө /16 настай, эрэгтэй/-ийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, хиймэл нуурын эргээс /1 км урт, 0.3 км өргөн, 15 метрийн гүнтэй/ тухайн хүүхдийн гар утас олдсон байна. Мөн өдрийн 06.30 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлж, 09:35 цагт хиймэл нуурын 10 метрийн гүнээс цогцсыг гаргаж, Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгчээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ