Женни Chanel-2023 арга хэмжээнд тусгай үзүүлбэр үзүүллээ
Алдарт Blackpink хамтлагийн Женни "Chanel Tokyo Event"-д оролцож 'Fly Me to the Moon' & 'Killing Me Softly' дуугаар тусгай үзүүлбэр үзүүллээ.
Тэрбээр зургаадугаар сарын 1-нд "Chanel 2023" арга хэмжээг чимж, сэтгэл хөдөлгөм хэв маягаараа олны анхаарлыг татжээ. Хар хилэн Chanel-ийн гоёмсог костюм өмсөж, сүлжмэл малгай, цэцгийн гоёмсог зүүлтээр чимэглэсэн нь ёстой л уг арга хэмжээний онцлох үйл явдал болж өнгөрөв.
Женни тайзнаа ' Fly Me to the Moon ', ' Killing Me Softly With His Song ' дууг ам барилгүй дуулж олон талын ур чадвараа харуулсан нь цахим орчинд олны сайшаалыг хүртээд байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ