Архидан согтуурсан залуусыг барилгын 10 дугаар давхраас буулгажээ

Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны шинээр баригдаж байгаа орон сууцны цонхоор нэг хүн унах гээд байна гэх дуудлага өнөөдөр өглөөний 06:21 цагт онцгой байдлын байгууллагад иржээ.
Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн алба хаагчид согтууруулах ундаа хэрэглэсэн иргэн Г /20 настай, эрэгтэй/, Э /20 настай, эрэгтэй/, Ц /19 настай, эрэгтэй/, М /21 настай, эмэгтэй/, Д /22 настай, эрэгтэй/ нарыг баригдаж буй барилгын 10 дугаар давхраас буулгаж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ