Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Дани улс Украинд дахин 2,6 тэрбум долларын цэргийн тусламж үзүүлнэ
2023-05-30

Дани улс Украинд зориулсан ээлжит тусламжийнхаа хүрээнд 2,5 тэрбум долларын цэргийн тусламж үзүүлэхээр зэхэж байгаа гэнэ. Энэ талаар тус улсын Ерөнхий сайд Метте Фредериксен мэдэгдсэнийг "Эрх чөлөө" радио мэдээлжээ.

 

Данийн Ерөнхий сайдын мэдэгдсэнээр, 2,5 тэрбум долларын хэмжээтэй ээлжит тусламж нь энэ он болон ирэх жил Украинд зориужл зэвсэг худалдан авахад зарцуулагдах аж. Дани улс 2023 онд Украинд цэрэг, иргэний тусламж үзүүлэх санг гуравдугаар сард байгуулж байлаа. Энэ сан нэг тэрбум долларын хөрөнгөтэй аж. Үүн дээр энэ онд нэмэлтээр нэг тэрбум доллар, ирэх онд 1,5 тэрбум долларын хөрөнгө оруулахаар болжээ.

 

Энэ шийдвэрийг НАТО-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Йенс Столтенберг хойд нутгуудаар айлчлал хийхээс өмнө гаргасан байна. Столтенберг энэ оны есдүгээр сард албан тушаалаа орхих бөгөөд Данийн Ерөнхий сайд Метте Фредирексен НАТО-д түүний оронд очиж магадгүй гэсэн яриа гарсан юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин