Канадын оршин суугч Артур Росс Британийн Колумбийн их сургуульд 1969 онд элсэн оржээ. Харин тэрбээр үүнээс хойш 54 жилийн дараа л сургуулиа албан ёсоор төгссөн талаар The Mirror мэдээлсэн байна.
Росс 1969 онд ерөнхий урлагийн хөтөлбөрөөр суралцаж эхэлсэн ч удалгүй театрт сонирхолтой болж, Фредерик Вудын театрын найруулах ажилд оролцох болсон гэнэ. Ингээд Монреал дахь Үндэсний театрын сургуульд суралцахын тулд өмнө нь элссэн сургуулиа орхижээ. Харин дараа нь жүжигчний мэргэжил сайхан хэдий ч жүжигчний амьдрал төдийлөн таалагдахгүй байгааг ойлгосон гэнэ.
Ингээд Росс Торонто хотод эрхзүйн чиглэлээр суралцаж, дараа нь Британийн Колумбид 35 жил шүүхийн өмгөлөөгөчөөр ажилласан байна. Ингээд 2016 онд тэтгэвэрт гарсан Росс анх элсэж байсан сургуульдаа эргэн орж, дипломоо авахаар шийджээ. Улмаар 2017 оны нэгдүгээр сард дахин хичээлдээ орж, залуухан нэг курсийнхэнтэйгээ харилцаж, улмаар саяхан урлагийн бакалаврын дипломоо гардан авсан байна.
Росс 54 жилийн дараа 71 настайдаа сургуулийн дипломоо гардан авснаар дэлхийн хамгийн удаан оюутан байсан хүнд тооцогдож байгаа юм. Өмнөх дээд амжилтыг Роберт Кронин тогтоосон бөгөөд тэрбээр 1948 онд Пристоны их сургуульд элсэн ороод 2000 онд төгсөн, дипломоо авсан байна.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |