АТГ-аас прокурорт хүргүүлсэн албан тушаалын гурван хэрэг

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс эрүүгийн 829 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас өнгөрсөн долоо хоногт 3 хэргийг шүүхэд шилжүүлэх, 13 хэргийг хаах, 2 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 809 хэрэг шалгагдаж байна. Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар мөрдөгчийн 3 мэдэгдэл хүргүүлжээ.
-
“М” нь Дундговь аймгийн Стандарт, хэмжилзүйн албаны удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгож, улсад үлэмж хэмжээний хохирол учруулсан гэх;
-
Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын албан тушаалтан “Д”, “Х” нар нь бусдад давуу байдал бий болгосон гэх;
-
Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн газрын удирдах албан тушаалтнаар ажиллаж байсан “Г” нь албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хэргүүдийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ