Бага насны хүүхэд нүхэн жорлонд унаж, нас баржээ

Баянгол дүүргийн 10 дугаар хорооны “Зүүн наран”-гийн 10 дугаар гудамжинд бага насны хүүхэд нүхэн жорлонд унаж, нас баржээ. Энэ тухай дуудлага 05 дугаар сарын 28-ны 11:18 цагт онцгой байдлын байгууллагад ирсэн байна.
Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход 8 настай, эмэгтэй хүүхэд нэг метрийн гүнтэй нүхэн жорлонд унаж, нас барсан байжээ. Түүний цогцсыг тус дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн гаргасан байсан.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ