Баян-Өлгий аймгийн Төв талбайд байрлуулсан хийлдэг тоглоом салхинд хийсэж, хүүхдүүд гэмтжээ. Энэ сарын 27-ний өдрийн 15 цагт Баян-өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэр, төв талбайд байрлуулсан хийлдэг гулгуур салхинд хийсч, тоглож байсан 15 хүүхдээс 12 нь гэмтэж, гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлж байна. Тэднээс 2 хүүхдийн биеийн байдал хүнд, сэхээний тасагт ухаангүй байна.
Уншиж байна |