Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт ИНЕГ-аас олгосон 100 тэрбумын тэтгэлэгийн талаар мэдээлэл хийж байна.
Тэрбээр "Монгол Улсын Авто замын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д Олон улс, улсын болон нийслэл, орон нутгийн чанартай авто замын арчлалт, засвар, түүнтэй холбоотой үйл ажиллагааг санхүүжүүлэх зориулалт бүхий “Авто замын сан”-тай байна гэж заасан байдаг. Үүн дагуу Зам тээврийн хөгжлийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Төлбөр авах цэг /Авто замын сан/ нь Зам тээврийн хөгжлийн төв /ТӨҮГ/-ийн Төлбөр авах нэгж, хөдөлгөөний хэлтсийн статусаар үйл ажиллагаагаа явуулж байна.
Энэ сангийн орлого дараах найман эх үүсвэрээс бүрддэг.
Импортоор оруулж байгаа автомашины онцгой албан татварын 20-иос доошгүй хувь;
Гадаадын зээл, тусламж, хандивын хөрөнгө;
Улсын төсвөөс хуваарилсан хөрөнгө;
Олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын авто зам ашигласны төлбөр;
Олон улс, улсын чанартай болон тусгай зориулалтын авто зам дээр замын хөдөлгөөний аюулгүй байдлын зөрчил гаргасан, авто замын талаарх хууль тогтоомжийг зөрчсөн этгээдэд ногдуулсан торгууль;
Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх олон улсын тээврийн хэрэгслээс авах төлбөр, хураамж;
Авто замын зурвас газарт холбогдох зөвшөөрлийн дагуу үйлчилгээ эрхэлсний төлбөр байдаг.
Өнөөдрийн байдлаар 50 тэрбум төгрөгийг Авто замын санд төвлөрүүлж зарцуулж байна. Улсын 14 мянган км улсын чанартай замыг арчлахад засварлахад зарцуулдаг.
Яамны харъяанд ИНЕГ үйл ажиллагаа явуулдаг. Тус газрын зардлаар 2005-2022 онд гадаадад нийтдээ 367 суралцагч суралцсан. Үүнд 11 сая 376 мянган доллар зарцуулсан. Үүнээс салбарын мэргэжлээр 332, нийтлэг мэргэжлээр суралцсан 35, сургалтын гэрээгээр суралцсан 11, хувийн зардлаар үргэлжлүүлэн суралцсан 16, одоо суралцаж байгаа 14, салбартаа ажиллаж байгаа 262, ажлын байранд бүртгэлтэй 62 хүн байна. Өнгөрсөн онд ИНЕГ-т аудит оруулсан. Энэ хүрээнд илэрсэн зөрчил дутагдлын нэг хэсэг нь энэ. Үүнтэй холбоотой Зам тээврийн хөгжлийн яамнаас зөвлөмж хүргүүлсэн. Өнгөрсөн 5 сард АТГ-аас ИНЕГ-ын зардлаар суралцсан суралцагчдийн мэдээлэл дээр хяналт шалгалт хийсэн. ИНЕГ-ын задлаар суралцсан хүмүүсийн жагсаалтыг өгсөнгүй. Сайт дээр нь удахгүй байрших байх.
Сургалтын гэрээ цуцлагдсан 11 суралцагчийн төлбөрийг буцааж төлүүлнэ. Үе үеийн ИНЕГ-ын үе үеийн даргын нарын тушаалаар хаалттайгаар сургалтын тэтгэлэг олгогдсон байсан байна. Цаашид нээлттэйгээр, ардын хүүхдийг алагчлахгүй, тэгш хүртээмжтэй суралцдаг байх журмыг гаргана. Улстөрчдийн хамаарал бүхий хүмүүс суралцаж болохгүй гэсэн зүйл байхгүй. Гэрээний үүргээ биелүүлж, салбартаа ажиллаж байгаа тохиодлыг үгүйсгэж болохгүй. Үндсэн хуулиар олгогдсон эрх. Цаашид сургалтын тэтгэлэг олгох журмыг сайд гаргаж, нийтэд нээлттэй болгож, тэгш хүртээмжтэй болгоно" гэлээ.
Уншиж байна |