Голомт банк Erasmus+MONGWBL “Ажлын байранд суурилсан сургалтын хөтөлбөр”-ийг Санхүү Эдийн Засгийн Их Сургууль болон Отгонтэнгэр Их Сургуультай хамтран хэрэгжүүлдэг бөгөөд хөтөлбөрийн анхны төгсөлт амжилттай болж өнгөрлөө.
Монгол Улсын дээд боловсролын тогтолцоонд шинэ төгсөгчдийн ажил эрхлэлтийг нэмэгдүүлэх, чадавхжуулах зорилго бүхий тус төслийн 2022-2023 оны хичээлийн жилд “Банк, даатгал” хөтөлбөрт амжилттай хамрагдсан СЭЗИС болон Отгонтэнгэр их сургуулийн 12 оюутан сургуулиа төгсөөд Голомт банканд мэргэжлээрээ ажиллах урилга хүлээн авлаа. Оюутнуудад ажлын байрны урилгыг 5-р сарын 25-ны өдөр Голомт банкны Хүний нөөцийн удирдлагын газрын захирал Г.Уянга болон Иргэдийн банкны газрын захирал Ц.Байгальмаа нар гардуулан өгсөн юм.
Боловсролыг дэмжигч Голомт банк 2020 оноос эхлэн шинэ төгсөгчдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор дотооддоо ажлын байранд суурилсан сургалтыг нэвтрүүлж, MONGWBL төсөлтэй хамтран ажиллаж байгаа билээ.
Хөтөлбөрт амжилттай хамтрагдсан нийт оюутнууддаа баяр хүргэж, ажлын амжилт хүсье.
Уншиж байна |