Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
ӨАБНУ-д булчин задрах тахал дэгджээ
2023-05-26

Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсад булчин задрах тахал дэгдэж, олон хүн халдварын улмаас нас баржээ. Энэ талаар тус улсын Эрүүл мэндийн яамнаас авсан эх сурвалжтайгаар МИР24 мэдээлсэн байна. 

 

Тодруулбал, булчин задрах тахлын улмаас 22 хүн ӨАБНУ-д нас баржээ. Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, 21 хүн Гаутенг мужийн эмнэлэгт, нэг хүн Фри-Стейт мужид нас барсан байна. Фри-Стейт мужид өөр гурван хүн энэ өвчнөөр өвдсөн бол бусад мужид нийтдээ найман хүнээс булчин задрах тахал илэрсэн гэж ӨАБНУ-ын Эрүүл мэндийн яам мэдээлжээ.

 

Энд дуулгахад, холер буюу булчин задрах тахал дэлхий даяар тархах эрсдэл өндөр байгааг ДЭМБ энэ оны гуравдугаар сард анхааруулж байв.ДЭМБ-ын мэдээлснээр, он гарснаас хойш Зүүн-Өмнөд Африкт булчих задрах тахал өвчний дэгдэлт эрс нэмэгджээ. Мөн 2023 оны эхээр Замби, Зимбабве, Танзани, Өмнөд Африк болон Африк тивийн зүүн хэсэгт шинэ дэгдэлт бүртгэгдсэн байна. 

 

Булчин задрах тахал нь нянгаар үүсгэгдэж, бөөлжих, суулгах шинж тэмдгээр илрэн богино хугацаанд ус эрдэсийн солилцооны хямралд хүргэдэг цочмог халдварт өвчин юм. Энэ өвчний халдвар агуулсан бохир эд зүйлс, өвчтөн, хүнс, ялаа, ус, усны амьтад, хүнсний ногоогоор дамжин халдварладаг байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин