Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Вьетнамд сайдыг элэглэсэн худалдаачинд таван жилийн ял оноожээ
2023-05-26

Вьетнамын хамгийн нөлөө бүхий нэгэн сайдыг элэглэсэн бичлэгийг интернетэд байршуулж, ихээхэн хандалт авсан гоймонгийн худалдаачин эр шүүхээс 5,5 жилийн хорих ял сонсжээ. 

 

ВВС агентлагийн мэдээлснээр, шүүхийн тогтоолд Буй Туан Ламыг бичлэгийнх нь төлөө биш харин фейсбүүк, юүтүб дэх төрийн эсрэг суртал ухуулгын талаар буруутгасан хэмээн онцолсон байна. Харин олон нийт түүнийг Коммунист намын албан тушаалтныг элэглэснийх нь төлөө ял оноосон хэмээн шүүмжилж байгаа аж. 

 

Вьетнамд төрийг буруушаасан, шүүмжилсэн хүмүүст хатуу ханддаг бөгөөд 39 настай Буй Туан Ламыг шүүх хурал хаалттай болсон байна. Хэргийн сонсгол, ял оноох хурал ердөө ганцхан өдрийн дотор болж, хэргийг шийджээ. Буй 5,5 жилийн ял эдэлж гарсныхаа дараа дахин дөрвөн жилийн хугацаанд тэнсэн харгалзах ялтай байна гэж өмгөөлөгчид нь ВВС агентлагтд мэдээлжээ. 

 

Буй Туан Лам бол гоймон чанаж зардаг жижиг мухлагийн эзэн, улс орондоо ардчилсан өөрчлөлт гаргахын төлөө тэмцдэг идэвхтэн аж. Тэрбээр 2021 онд Green Onion Bay нэрээр дүрс бичлэг хийснийхээ дараа Вьетнамд ихээхэн алдаршжээ. Энэ бичлэг дээрээ тэрбээр хоолондоо давс хийхдээ гарын өвөрмөц хөдөлгөөн гаргадгаараа цахим ертөнцөд ихээхэн алдаршсан, Туркийн ахлах тогооч Нусрет Гёкчегийн хэв маягаар гоймон руу ногоон сонгино цацаж байгаагаа жүжиглэн үзүүлсэн байна. 

 

Энэ бичлэг цацагдахаас хэдхэн хоногийн өмнө Вьетнамын Нийгмийн аюулгүй байдлын сайд То Лам Туркийн ахлах тогооч Гёкчегийн эзэмшдэг, Лондон дахь Nusr-Et зоогийн газарт 2000 доллараар стейк идэж буй бичлэг гарсан байна. Сайдын энэ бичлэгийн дараа гоймонгийн худалдаачны бичлэг гарсан нь ихээхэн алдаршжээ.

 

Сайдын бичлэгийг харсан олон нийт алтаар бүрхэгдсэн энэ стейк Коммунист намын албан тушаалтны нэг сарын цалинтай дүйхүйц, үүний зэрэгцээ нийгмийн эрх тэгш байдлын тухай үзэл суртлын зохиогч Карл Марксын бунханд очсоныхоо дараахан сайд ийнхүү "тансагласан" гэж буруутгасан байна.

 

Ингээд сайдын бичлэгийн дараа хийсэн Буй Туаны бичлэг Вьетнамд шуугиан тарьсны дараа цагдаагийнхан түүний гоймонгийн мухлагийг хааж, Туаныг байцааж эхэлжээ. 2022 оны есдүгээр сард түүнийг баривчлан, хорьсон байна. Тэрбээр 10 гаруй жилийн туршид улс төрийн идэвхтэн байсан бөгөөд үүнийхээ төлөө нийслэлд хийж байсан ажлаасаа халагдаж, төрөлх Дананга хотод гоймон зарах болжээ. Түүнчлэн Туан Ламын паспортыг хураасан тул 2014 оноос хойш гадаад орныг зорих боломжгүй болсон байна. 

 

Шүүхээс түүнийг фейсбүүкт оруулсан 19 бичлэг, юүтүбд байрлуулсан 25 бичлэгийнх нь төлөө буруутгасан бөгөөд эдгээр бичлэгээрээ дамжуулж "төрийн удирдлагд итгэх ард түмний итгэлийг алдагдуулсан" хэмээн үзжээ. Харин Лам үүнийг няцааж, үг хэлэх эрх чөлөөгөө эдэлсэн хэмээн мэдүүлсэн байна.

 

Энд дуулгахад, Вьетнамд 170 хүн намын үзэл баримтлалд нийцэхгүй үзэл бодол, төрийг эсэргүүцсэн хэргээр шоронд ял эдэлж байгаа аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Davarsan durak said ve.ard tumen n bosooch.odoo l bosdog tsag shdee.tegehgui bol naaduuldaa darluulsaar bh bolno
2023-05-26
2000 доллараар стэйк идсэн хулгайч сайд ард түмний төрд итгэх итгэлийг алддаггүй, гоймон зардаг энгийн хүн шоронд ордог ийм коммунист соц нийгмийг санагалздаг зарим нэгэн үхэрнүүд монголд бдаг шүү
2023-05-26