Сурагчдаар нийгэмд тустай хөдөлмөр эрхлүүлэх талаар тусгасан хуулийн төлсийг Оросын Төрийн думд өргөн барьжээ. Хуулийн төсөл санаачлагчдын үзэж байгаагаар хүүхэд "хүмүүжлийн концепци"-ийг эргэн харж, хөдөлмөрч, хөдөлмөрт хариуцлагатай ханддаг зан байдлыг төлөвшүүлэх шаардлагатай тулгарсан гэнэ. Энэ талаарх мэдээллийг ТАСС агентлаг дамжуулжээ.
Энэ хуулийн төсөлд хүүхдүүдийн эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрөлгүйгээр нийтийн хөдөлмөрт татан оролцуулахыг хориглосон заалтыг тусгаагүй байна. Сургуулийн нутаг дэвсгэр эдэр мод, цэцэг суулгах, анги болон сургуулийн танхимыг төрөл бүрийн арга хэмжээнд зориулан засаж тохижуулах ажил, номын сан эсвэл музейд туслах ажилд хүүхдүүдийг асран хамгаалагчдын зөвшөөрөлгүйгээр татан оролцуулах талаар хуульд тусгажээ.
Анх энэ санаачилгыг ОХУ-ын Удмуртийн эрх баригчид гаргаж байлаа. Тэд сургуульд технологийн парк байгуулах, сурагчдын үйлдвэрчний бригад, хөдөлмөрийн отряд, зуны хөдөлмөрийн зуслан байгуулахыг санал болгож байв.
Г.Бямбасүрэн