Оросын Батлан хамгаалах яамны байранд гал гарчээ

img

Лхагва гарагийн шөнө, Москва хотод байх Оросын Батлан хамгаалах яамны байранд  гал гарчээ. Энэ талаар шуурхай албадаас авсан эх сурвалжтайгаар ТАСС агентлаг мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, яамны барилгын нэгэн тагтан дээрээс гал тархсан байна. Хэргийн газарт шуурхай албад ирэн, галыг унтраажээ. 

 

Гал гарсан шалтгаан тодорхойгүй, мөн хичнээн хэмжээний талбайг хамарсан талаар шуурхай албад мэдээлэл өгөөгүй байна. Өмнө нь өнгөрсөн онд Оросын Батлан хамгаалах яамны байранд мөн л гал гарч, энэ нь цахилгааны гэмтлээс үүдэлтэй гэж мэдээлж байв. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Ganboldiin Gantuya gadaad hariltsaanii yamnd bugsuuruu ajild orson ynhan
2023-05-25