АНУ-ын Ерөнхийлөгч Хантер Байденыг хүүхдийн тэтгэмж төлөөгүйнх нь төлөө шоронд суулгахыг шаардан, шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Энэ нэхэмжлэлийг Хантер Байдены хуучин найз бүсгүй, охиных нь ээж, тайчигч Лунден Робертс гаргасан гэж NBC мэдээлсэн байна.
Лунден Робертс АНУ-ын Ерөнхийлөгчийн хүүтэй харилцаатай байхдаа жирэмсэлж, охин төрүүлсэн бөгөөд одоо дөрвөн настай охиныхоо хамт Аризонад амьдардаг аж. Харин өдгөө 53 настай Хантер Байден охиныг өөрийнх нь гэж хүлээн зөвшөөрдөггүй гэнэ. Мөн шүүхийн шийдвэрээр тогтоосон сар бүрийн 20 мянган долларын тэтгэмжийг төлөхөөс зайлсхийлж байгаа гэж бүсгүй өгүүлжээ.
Хантер Байден тогтмол орлогогүй гэсэн хариу өгч хүүхдийн тэтгэмж өгөхөөс татгалзаж байгаа тул бүсгүй шүүхэд хандахаар болсон байна.
"Хариуцагч этгээд хүүхдийн тэтгэмж олголгүй, хүүхдэд хохирол учруулж байгаа тул түүний эрх чөлөөг нь хасуулж, хууль ёсоор хэргийг шийдүүлэхийг хүсэж байгаа" гэж бүсгүйн өмгөөлөгчид ярьжээ.
Охин 2018 онд төрсөн бөгөөд Лундер Робертс эцэг тогтоолгох нэхэмжлэлийг 2019 оны тавдугаар сард гаргаж байсан аж. Ингээд ДНХ шинжилгээ хийлгэж, охин Хантер Байдены охин мөн гэдэг нь тогтоогдсон ч Хантер Байден урьдын адил хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэнэ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |