Флорида мужийн захирагч Рон Десантис 2024 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэх мэдэгдлээ АНУ-ын Холбооны сонгуулийн комисст хүргүүлсэн талаар Ассошейтед Пресс агентлаг мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, Рон Десантис Ерөнхийлөгчийн сонгуульд оролцох болсон тухайгаа Twitter Spaces дээр явагдах Илон Масктай хийх шууд ярилцлагын үеэр мэдэгдэх аж. Өдгөө 44 настай Десантисийг Трампын гол өрсөлдөгч гэж нэрлэдэг бөгөөд тэрбээр Бүгд Найрамдах намын дунд нэр хүнд нь хурдацтай өсөж байгаа гэнэ.
Тэрбээр 2015-2018 онд төлөөлөгчдийн танхимын гишүүн, дараа нь Флорида мужийн захирагч болжээ. Улмаар 2022 оны сонгуулиар улиран сонгогдсон байна. Хэдийгээр Десантис захирагч байх хугацаандаа үр хөндөлтийг хязгаарлах, зэвсэг эзэмших журмыг хөнгөвчлөх зэрэг шүүмжлэл дагуулсан хуульд гарын үсэг зурж байсан ч өнгөрсөн оны сонгуулиар өрсөлдөгчөөсөө 20 хувийн илүү саналаар ялж байв.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |