Бельгийн эрх баригчид Европын парламентын гишүүдийг сонгох сонгуульд санал өгөх сонгогчдын насны доод хязгаарыг өөрчилжээ. Ингэснээр 16 настнууд сонгуульд санал өгөх эрхтэй болсон байна.
"Насны доод хязгаарыг өөрчилснөөр бид чухал дохио өгч байна. Та бүхний санал, үзэл бодлыг сонсож, тэдгээрийг тусгах хүсэлтэй байгаа юм" хэмээн Бельгийн Дотоод хэргийн сайд Аннелиз Верлинден залууст хандан мэдэгдсэнийг "Эрх чөлөө" радио дамжуулсан байна.
Бельгийн эрх баригчдын баталсан энэхүү өөрчлөлт 2024 оноос эхлэн хэрэгжиж эхлэх аж.
Ингэснээр ирэх онд 280 мянган орчим 16 настан Европын түвшинд үгээ хэлэх боломжтой болох юм байна. Гэхдээ насанд хүрэгчдийн нэрс сонгогчдын жагсаалтад шууд ордог бол 16 настнууд сонгуульд санал өгөхийн тулд урьдчилан бүртгүүлэх ёстой гэнэ.
Бельги улс санал өгөх насны доод хязгаарыг өөрчилсөн, Европын холбооны дөрөв дэх улс болж байна. Өмнө нь Мальта, Герман, Австри улсууд 16 наснаас эхлэн сонгуульд санал өгөхийг зөвшөөрсөн юм.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |