Аюулгүй байдлын асуудал хариуцсан төлөөлөгчдийн Олон улсын XI уулзалтын оролцогчидтой мэндчилэн үг хэлэхдээ Оросын Ерөнхийлөгч Владимир Путин ОХУ бүхий л оронтой харилцах найрсаг харилцааг эрхэмлэдэг хэмээн онцолжээ.
"Дэлхийн бүс нутгууд, тивүүдэд Оросын холбоотнууд, түншүүд байдгийг бид өндрөөр үнэлдэг. Ази, Африк, Латин Америкийн орнуудтай тогтоосон жинхэнэ итгэлт харилцаа, түүхэн бат бэх, найрсаг харилцаагаа бид эрхэмлэнэ" хэмээн Путин мэдэгджээ.
Түүний өгүүлснээр, дэлхийн нөхцөл байдал улам тогтворгүй болж, хурцадмал байдлын шинэ голомтууд үүссээр байгаа гэнэ. Тиймээс дэлхийн бүхий л орнуудтай олон улсын сорилтын өмнө хамтдаа сөрөн зогсоход ОХУ бэлэн байгаа гэж Путин мэдэгджээ.
Г.Бямбасүрэн