Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл өглөө.
Энэ оны нэгдүгээр улирлын байдлаао улсын эдийн засаг 7.9 хувиар өслөө. Өнөөдрийн байдлаар валютын нөөц 8.3 тэрбум ам.доллар буюу тогтворттой өсөлттэй байна.
Засгийн газар эдийн засгийг өсгөж, цар тахлын өмнөх хэмжээнд хүргэх зорилт тавьж байгаа. Уул уурхай, барилга, тээвэр гэсэн гурван салбараас бусад нь цар тахлын өмнөх хэмжээнд хүрээд байна.
Эдийн засаг 7.9 хувиар өссөн ч ХАА-н салбар уналттай байна. Өвөлжилт амаргүй, малын зүй бус хорогдол их, шинэ төл бага байгаатай холбогдуулан ХАА-н салбарын өсөлт -5.1 хувь байгааг Эдийн засгийн хөгжлийн сайд хэллээ.