Германы дарангуйлагч Адольф Гитлер төрсөн, Браунау-ам-Инн хотод байх байшинг сэргээн босгож, цагдаагийн хэлтэс байрлуулахаар болжээ.Энэ талаар DW агентлаг мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, энэ байшин 2011 оноос хойш хоосон байгаа бөгөөд цар тахлын улмаас байшинг сэргээн босгох ажлыг хойшлуулсан байжээ. Одоо энэ байшинг сэргээн босгоход 20 сая евро зарцуулахаар төлөвлөсөн байна. Сэргээн босгох ажил 2025 онд дуусаж, 2026 онд цагдаагийн хэлтэс байрлах аж.
Гитлер төрсөн энэ байшингийн өмнө "энх тайван, эрх чөлөө, ардчиллын төлөө. Фашизм хэзээ ч сэргэхгүй. Олон сая хүн амиа алдсаныг санацгаа" гэсэн бичиг бүхий чулуу байдаг гэнэ. Энэ нь түүхийн гашуун сургамжийг сануулдаг бөгөөд хотын эрх баригчид энэ чулууг хааш нь ч хөдөлгөхгүй, хэвээр үлдээхээр шийджээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |