Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “МИАТ ТӨХК-ийн орон нутгийн чиглэлд нислэг үйлдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэж, дэмжсэн байна.
Тодруулбал, Засгийн газраас Өлгий, Ховд, Улаангом, Улиастай, Алтай, Мөрөн, Баянхонгор, Даланзадгад, Чойбалсан зэрэг 9 чиглэлд ирэх долдугаар сарын 1-ээс нислэг үйлдэх боломжийг бүрдүүлэхийг Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогтод даалгажээ.
Урьдчилсан байдлаар дээрх аймгууд руу долоо хоногт 1-3 удаа нислэг хийхээр тооцож байгаа аж.
Уншиж байна |