АНУ-д Хятадын шинэ элчин сайд Се Фэн томилогдон очжээ. Шинэ элчин сайд томилогдсоноор Вашингтон, Бээжингийн харилцаа сайжрах явц хурдасна гэж Цагаан ордон найдаж байгааг Төрийн департаментын төлөөлөгч Мэтью Миллер илэрхийлсэн байна. Се Фэн тавдугаар сарын 23-ны үдэш Нью-Йорк хотноо очжээ.
"Одоогийн байдлаар Хятад, Америкийн харилцаа ноцтой хүндрэл, сорилтуудтай нүүр тулж байгаа. Би болон манай хамт олон хүндрэлийг үл хайхран ажлаа нэр хүндтэй биелүүлж, үүргээ хэрэгжүүлнэ" хэмээн Се Фэн АНУ-д ирснийхээ дараа мэдэгдсэн байна.
Өмнө нь АНУ дахь Хятадын элчин сайдаар Цинь Ган ажиллаж байлаа. Тэрбээр 2021 оны 12 дугаар сараас 2022 оны 12 дугаар сар хүртэл энэ албыг хашсан. Цинь Ганыг Хятадын Гадаад хэргийн сайдаар томилогдсон Се Фэн АНУ-д суух элчин сайдаар ирж байгаа нь энэ юм.
Се Фэн өдгөө 59 настай. Гадаад хэргийн дэд сайдын алба хашиж байхдаа АНУ-тай харилцах харилцааны бодлогыг тодорхойлж байсан. Өмнө нь Вашингтон дахь Хятадын Элчин сайдын яаманд хоёронтаа ажиллаж байсан тэрбээр англи хэлээр чөлөөтэй ярьдаг гэнэ. Мөн Индонезид Элчин сайдаар сууж байсан бол 2017-2021 оны хооронд Хонконг дахь БНХАУ-ын Гадаад хэргийн яамны төлөөлөгчөөр ажиллаж байжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |