Yutongbus компани Hybrid автобусаа монголын нөхцөлд туршиж байна Монгол улсад анх удаагаа жижиг зүслэгээр агшиж буй зүрхэнд титэм судас нөхөн сэргээх мэс засал амжилттай хийжээ ӨНӨӨДӨР: “Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн ил тод байдал”-ыг хэлэлцэнэ Эх орноосоо урвасан гэх З.Санждорж нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг дахин хойшиллоо БНХАУ-ын "Yutong bus" компани цахилгаан шатахуун хосолсон хөдөлгүүртэй Hybrid автобусыг үйлчилгээнд гаргахаар туршиж байна Булган аймагт 3.5 магнитудын хүчтэй газар хөдөлжээ Өнөөдөр төвийн аймгуудаар цас орно Ж.Алдаржавхлан сонсголыг 2 үе шаттай явуулах тухай санал гаргалаа Huawei нь ULTIMATE DESIGN үзэл баримтлалаа тодорхойлох шинэ бүлгийн загварууруудаа танилцууллаа ХААН Банк "Quartz" систем нэвтрүүлснээр харилцагчдаа санхүүгийн аливаа эрсдэлээс сэргийлнэ
Хорих ангийн эргэлтийн байранд хүний амь хөнөөж, өөрийгөө егүүтгэсэн хэрэг гарлаа
2023-05-24

 

Төрийн хамгаалалттай хорих байгууллагад хүний амь хөнөөсөн ноцтой хэрэг өчигдөр гарлаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харьяа, Говьсүмбэр аймаг дахь 425 дугаар нээлттэй хорих ангид ял эдэлж байсан хоригдол хүний амь хөнөөж, өөрийгөө егүүтгэжээ.

 

Хулгайн хэргээр ял эдэлж байсан 31 настай эрэгтэй 24 цагийн эргэлтээр очсон 27 настай эмэгтэйн амь насыг эргэлтийн байранд хөнөөж, өөрийгөө боомилсон байна. Тухайн ялтан хулгайн хэргээр өнгөрсөн 2022 оны 05 дугаар сард 3.5 жилийн ял сонсож, тус ангид хүмүүжиж байсан аж.

 

Хуульзүйн сайдын баталсан хорих ангийн дотоод журамд ялтантай хийх уулзалтыг тодорхой заасан байдаг.  Тухайн журмын

 

11.2.Ялтан зохих хяналтын дор төрөл садантай удаан, бусад хүнтэй түр хугацааны уулзалт хийнэ.

 

11.3.Төрөл садан гэдэгт түүний эхнэр, нөхөр, хүүхэд, төрсөн болон хадам эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, өвөг эцэг, эмэг эх, нэг ам бүлд хамт амьдардаг ач, зээг ойлгоно" хэмээн заасан байдаг.

 

Өөрөөр хэлбэл тухайн ялтны гэр бүлийн хүмүүс 72 цагаас илүүгүй хугацаагаар уулзах боломжтой. Хамгийн гол нь зохих хяналтын дор уулзана хэмээн журамласан.

 

Гэтэл хурандаа С.Ганбатын даргалдаг Хорих 425 дугаар анги уулзалтын үеэр ямар ч хяналтгүй байсан нь дээрх гэмт хэргээс тодорхой харагдаж байна. 

Shuud.mn
Сонин хачин
арчаагүй новш вэ хийсэн хэрэгтээ 3.5 жил суугаад гарчихаж чадахгүй хүнийг чирээд үхэж л байдаг
2023-05-24
Ggg:
Yaltam bzdaad ochij edluuldeg baisan huuheng yun ehner we nuguuh bosohgui eswel darwaital sunasan al haraad zerleg zan hudluud alchij bgaan tegeed yal nemegdeed nasaar suuna gej bodood uuriiguu duujilchij bga yum daa
2023-05-24