Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Шинэ, нэн аюултай цар тахлын аюул нүүрлэж болзошгүйг ДЭМБ анхааруулав
2023-05-24

Шинэ, коронавирусээс ч аюултай цар тахал ирээдүйд дэлхийг бүрхэж болзошгүй гэж Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тэргүүн Тедрос Гебрейесус Женевт болсон ДЭМБ-ын жил бүрийн ассамблейн үеэр мэдэгджээ. Түүний өгүүлснээр, болзошгүй цар тахлыг сөрөн зогсохын тулд дэлхий даяар хамтран ажиллаж, бэлтгэх ёстой гэнэ.

 

"Дахин өвчин, үхэл дагуулж мэдэх коронавирусийн өөр хувилбар үүсэх аюул занал оршсон хэвээр байна. Хөнөөх чадвар илүү ихтэй шинэ эмгэг төрөгч үүсэх аюул заналыг үгүйсгэж болохгүй" хэмээн ДЭМБ-ын тэргүүн онцолжээ.

 

Анх 2019 оны сүүлээр Уханьд бүртгэгдэж, улмаар дэлхий даяар тархсан коронавирусийн цар тахлын улмаас дэлхий даяараа хоёр жил гаруй хугацаанд хөл хорио, хязгаарлалтан дунд амьдарсан. Дэлхийн ихэнх орнууд шинэ бодит байдалд нийцэн амьдрах шийдвэр гаргаж, хязгаарлалтаа цуцалсан үед ч коронавирус анх илэрч байсан Хятад улс хатуу хөл хориотой байсаар, анх вирус бүртгэгдсэнээс хойш гурван жилийн дараа буюу 2022 оны 12 дугаар сарын сүүлээр хязгаарлалтуудаа цуцалж, 2023 оны нэгдүгээр сард хилээ нээж байлаа.

 

Удаан хугацаанд хөл хорионд байсан хятадуудад сүргийн дархлаа суугаагүй, хязгаарлалтыг огцом цуцалснаар халдварын тохиолдол эрс нэмэгдэнэ гэж шинжээчид болгоомжилж байсанчлан Хятадад коронавирусийн халдвар эрс өссөн байна. Цаашдаа ирэх сарын ихээр коронавирусийэн хоёр дахь давалгаа тохиож,  тавдугаар сарын сүүл гэхэд долоо хоногт 40 сая халдвар бүртгэгдэж, зургадугаар сарын сүүл гэхэд энэ тоо эрс өсөж, долоо хоногт 65 сая тохиолдол болон нэмэгдэнэ гэж Хятадын эрдэмтэд анхааруулж байгаа юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин