Бүгд Найрамдах Буриад Улс байгуулагдсаны 100 жилийн ойд зориулсан, Орос, Монголын үзэсгэлэн яармаг зургадугаар сарын 2-4-ний өдрүүдэд Улаан-Үд хотноо болох аж. Энэ талаар Буриадын Засгийн газрын хэвлэлийн алба мэдээлснийг "Номер один" сонин дамжуулжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, энэ үзэсгэлэн яармагт Монголын тэргүүлэгч 50 гаруй компани оролцож, ноос, ноолууран бүтээгдэхүүн, хивс, арьсан эдлэл, гоёл чимэглэл, бэлэг дурсгалын зүйлс гээд бараа бүтээгдэхүүнийг танилцуулах аж.
Мөн Буриадын талаас 50 гаруй компани, хувиараа хөдөлмөр эрхлэгчид оролцох юм байна. Тэд хүнсний бүтээгдэхүүн, эрүүл мэндийн бүтээгдэхүүн, бэлэг дурсгалын зүйлс зэрэг бараа бүтээгдэхүүн танилцуулна гэж "Номер один" сонин мэдээлжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |