Дэлхийн хамгийн чинээлэг хүн Бернар Арно ганцхан өдрийн дотор 11,2 тэрбум доллар алджээ

img

Форбс сэтгүүл жил бүр гаргадаг дэлхийн хамгийн чинээлэг хүмүүсийн жагсаалтыг тэргүүлсэн Бернар Арно ганцхан өдрийн дотор 11,2 тэрбум доллар алджээ. Энэ талаар Блүмберг агентлаг мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, LVMH-ийг үндэслэгч Бернар Арно тавдугаар сарын 23-ны өдөр Парисын бирж дээр компанийнх нь хувьцаа таван хувиар унасны улмаас 11,2 тэрбум доллар алдсан байна. АНУ-ын эдийн засаг суларч байгаа нь тансаг зэрлэглэлийн бүтээгдэхүүний эрэлт буурч болзошгүй гэсэн болгоомжлол гарсантай холбоотойгоор  LVMH-ий хувьцаа унажээ. 

 

Блүмберг агентлагаас гаргадаг тэрбумтнуудын индексийн мээдэллээр, тавдугаар сарын 23-ны үдэш Бернар Арногийн хөрөнгө 191,6 тэрбум доллар болсон байна. LVMH компанид Louis Vuitton, Moet & Chandon, Christian Dior зэрэг тансаг зэрэглэлийн брэндүүд хамаардаг юм. Сүүлийн нэг жилд энэ компанийн хувьцаа 23 хувиар өсөж байв. Тиймдээ ч Бернар Арног дэлхийн хамгийн баян хүн болсон гэж Блүмберг, Форбс сэтгүүлүүд мэдээлж байлаа. Түүний хөрөнгө жилийн дотор 53 тэрбум доллараар өссөн байна. 

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Дурак
2023-05-25