Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Франц СО2 хаягдлыг бууруулах үүднээс ойрын зайн дотоодын нислэгийг хориглов
2023-05-24

Францын эрх баригчид нүүрстөрөгчийн давхар исэл агаар мандалд хаягдах байдлыг бууруулах зорилгоор ойрын зайн бүхий л дотоодын нислэгийг хоригложээ. Энэ талаар ВВС агентлаг мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, галт тэргээр 2,5 цагийн хугацаанд туулах боломжтой чиглэлүүдэд агаарын нислэг үйлдэхийг хориглох саналыг Францын хууль тогтоогчид хоёр жилийн өмнө дэмжиж байжээ. Харин одоо албан ёсоор хориглосноор, хоорондоо 437 км зайтай Парис-Нант хотыг холбосон чиглэл, 556 км зайтай Лион-Бордо чиглэлд нислэг үйлдэх боломжгүй болсон байна.

 

Нүүрсхүчлийн хаягдлыг бууруулах зорилгоор гаргасан энэ шийдвэрийг нисэхийн салбарынхан шүүмжлэлтэй хүлээн авчээ. Тухайлбал, Airlines for Europe группийн тэргүүний үүрэг гүйцэтгэгч Лоран Донсель AFP агентлагт ярилцлага өгөхдөө ойрын зайн нислэгүүдийг хориглосон нь СО2 хаягдлыг бууруулахад багахан нөлөө үзүүлнэ хэмээн онцолсон байна. Нислэг хориглохын оронд энэ асуудалд илүү бодитой хандаж, арга хэмжээ авах шаардлагатай байсан гэж тэрбээр Францын эрх баригчдыг шүүмжилжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин