WeChat сүлжээнд гарын алгаар төлбөр төлөх боломжтой үйлчилгээ нэмэгджээ. Энэ үйлчилгээг ашиглан хялбараар төлбөр төлөх боломжтой болсон гэж Жэнминь жибао сонин мэдээлсэн байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, WeChat Palm Pay үйлчилгээг тавдугаар сарын 21-ний өдрөөс эхлэн албан ёсоор нэвтрүүлсэн байна. Энэ үйлчилгээг ашиглахын тулд гарын алгаа уншуулж, WeChat дахь бүртгэлтэйгээ холбох юм байна. Ингээд хэрэглэгч төлбөр төлөхдөө төлбөрийн төхөөрөмжийн хэсэгт гарынхаа алгыг ойртуулахад болох аж. Ингэснээр заавал гар утастай байх шаардлагагүй гэнэ.
Одоогоор энэ үйлчилгээг Бээжингийн метрогоос "Дасин" нисэх буудал хүртэлх шугамд ашиглах боломжтой юм байна. Энэ үйлчилгээг 2021 оноос эхлэн боловсруулсан бөгөөд 2022 оны 10 дугаар сард туршилтын журмаар нэвтрүүлж байжээ.
Энд дуулгахад, WeChat нь Хятадад ашиглагддаг гол апликейшн юм. Үүнд олон нийтийн сүлжээ байхын зэрэгцээ хоол, такси захиалах, онгоц, киноны тасалбар худалдан авах, унадаг дугуй түрээслэх апликейшн багтдаг аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |