ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустин Хятадад хүрэлцэн очжээ. Тэрбээр БНХАУ-д хоёр өдрийн албан ёсны айлчлал хийнэ гэж Синхуа агентлаг мэдээлсэн байна.
ОХУ-ын Ерөнхий сайд айлчлалынхаа хүрээнд Шанхай дахь Орос, Хятадын бизнес форумд оролцох аж. Энэ нь тэрбээр засгийн газрын тэргүүн болсныхоо дараа Хятадад албан ёсоор айлчилж буй анхны тохиолдол юм байна.
Шанхайд Мишустин Sinopec корпорацийн Газрын тос химийн эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэнд зочилж, БРИКС-ийн Хөгжлийн шинэ банкны Ерөнхийлөгч Дилма Роуссеффтэй уулзах аж. Улмаар тавдугаар сарын 24-ний өдөр Бээжинг зорьж, БНХАУ-ын дарга Ши Жинпинь, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Цянтай уулзах юм байна. Уулзалт хэлэлцээрийн дүнгээр хоёр талын харилцааны багц баримт бичигт гарын үсэг зурахаар төлөвлөжээ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |