Их Британид нэн чинээлэг хүмүүст зориулсан нууц тосгон байдаг, тэнд баячууд амьдарч, зарим нь зочилж ирдэг гэнэ. Энэ талаар Daily Star сонин мэдээлсэн байна.
Стаффордширийн нурууны өндөрт байх Хортон тосгон нь нэн чинээлэг хүмүүсийн оршин суудаг газар бөгөөд тэнд бизнесменүүд төдийгүй супермоделиуд ч чөлөөт цагаа өнгөрүүлдэг гэнэ.
"Хортонг хөрш хотуудынх хүмүүс "нууцлагдмал тосгон" гэдгээр нь л мэддэг. Учир нь хүмүүс сураг л сонссон, тосгон яг хаана байдгийг хэн ч мэддэггүй. Тэндэхийн оршин суугчид нэн баян хүмүүс. Энэ бол элитийн бүс. Тэндэхийн ихэнх хүмүүс Хортонд нүүж ирдэг, яг энэ тосгоноос гаралтай хүн тун цөөн. Хортонд амжилттай яваа олон эмэгтэй амьдардаг. Тэдний нэг нь тосгоны бусад оршин суугчдыг үдэшлэгт урьдаг юм. Би амьдралдаа тийм их оргилуун дарс ууж байгаагүй. Тэнд супермоделиуд, алдартнууд, чухал хүмүүс байдаг" хэмээн Хортон тосгоны нэгэн оршин суугч нэрээ нууцлан сэтгүүлд ярьжээ.
Сэтгүүлчийн бичсэнээр, Хортон тосгон байгалийн үзэсгэлэнт газар оршдог бөгөөд энд машинаас илүү унадаг дугуй, морь их тааралдаг, мөн эндэхийн үл хөдлөх хөрөнгийг зарж борлуулах нь тун бага байдаг гэнэ.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |