Бахмутын төлөөх тулаанд Вагнер групп 500 гаруй хүнээ алдсан, бодит хохирол хэд дахин их байж болзошгүй бөгөөд энэ бүлэглэлийн хувьд Бахмутын төлөөх тулаан хамгийн их цус асгаруулсан үйл явдал болсон гэж "Вёрстка" мэдээлжээ.
"Вёрстка" сонины сэтгүүлчид Вагнер группийн хөлсний цэргүүдийн ар гэрийнхний чат дахь мэдээллүүдийг судалж, хэдий хугацаанд хамгийн их хохирол амссаныг тодорхойлсон байна. Ингээд энэ мэдээллээ Америкийн Дайн судлалын хүрээлэнгийн мэдээлэлтэй харьцуулан, Бахмутын төлөөх тулаанд хичнээн цэрэг амиа алдсаныг тогтоожээ.
Бахмут нь Донецк мужийн хот юм. Энэ хотын төлөөх тулаан олон сар үргэлжилж, хоёр тал хоёулаа энэ тулаанд асар их хохирол амссан гэж барууны шинжээчид онцолж байгаа юм. Бахмут хотыг эзэлсэн талаар Оросын тал тавдугаар сарын 21-нд мэдэгдэж байв. Харин мөн өдөр Зеленский мэдэгдэл хийхдээ энэ хотод Украины цэргүүд байсаар байгаа хэмээж байлаа.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |