Трампад хүчирхийлүүлсэн гэж шүүхэд хандсан сэтгүүлч, зохиолч Элизабет Жин Кэррол Трампаас таван сая доллар нэхэмжил авч байсан. Үүний дараа тэрбээр дахин 10 сая долларыг нэхэмжилсэн байна.
Форбс сэтгүүлийн мэдээлснээр, Трампын эсрэг шинэ зарга нь эхний шүүх хурлын дараа Дональд Трамп Кэроллыг гутаан доромжилсонтой холбоотой гэнэ. Нэхэмжлэлийг Манхэттений шүүхэд гаргасан бөгөөд Трамп сэтгүүлч бүсгүйг хэт их гутаан доромжилсон гэж өмгөөлөгчид нь үзжээ. Тиймээс Трампын зүгээс дахин ийм үйлдэл гаргуулахгүйн тулд зарга үүсгэх нь зүйтэй гэж өмгөөлөгчид мэдэгдсэн байна.
Үүнээс өмнө, АНУ-ын шүүх Дональд Трампыг 1996 оны хавар сэтгүүлч бүсгүйд бэлгийн дарамт үзүүлсэн хэрэгт буруутай хэмээн үзсэн юм. Улмаар бүсгүйд учруулсан хохирлын нөхөн төлбөр болгож хоёр сая доллар, гүтгэсэн, нэр хүндэд нь хохирол учруулсаны төлөө дахин гурван сая доллар олгох шийдвэр гаргаж байв.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |