Бүгд Найрамдах Улсаа тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв Б.Мөнхсоёл: Олон ургалч үзлийг мэтгэлцээний шинжтэй өрнүүлэлгүй далд гүтгэлэг тарааж буй нь бүдүүлэг үйлдэл Дарьгангын тал нутаг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар цас орж, цасан шуурга шуурна Ж.Золжаргал: “Чайна Энержи”-д худалдах нүүрсээ хугацаа, хүчин чадлаа бодож байгаад ямар харьцаатайгаар өгөх вэ гэдгээ тодорхой шийдэх ёстой ӨНӨӨДӨР: Б.Шарав “Сэрсэн тал”, “Аав ээж хоёр минь” дууны бүтээлийн 40 жил хүндэтгэлийн тоглолт Соёлын Төв Өргөөнд болно Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй бөгөөд улсын дугаар авах шалгуур үзүүлэлтээ л биелүүлэх ёстой Улаанбаатарт 13 градус хүйтэн байна Дарь-Эх, Ганц худгийн ам орчимд 150 метр урттай үерийн хамгаалалтын сувгийг бүрэн засварлаж дууслаа “Хүүхэд хөгжлийн орчин үеийн асуудлууд III” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНӨСУ-д үүрэг гүйцэтгэсэн энхийг сахиулагчдад одон, медаль гардууллаа
Хятад, Узбекистан, Кыргызстан Оросыг тойруулж төмөр зам тавихаар тохиролцжээ
2023-05-23

Европ руу ачаа тээвэрлэх төмөр замыг Оросыг тойруулан барихаар Хятад, Узбекистан, Кыргызстан улс тохиролцсон гэнэ. Энэ талаарх мэдээллийг "Эрх чөлөө" радио дамжуулжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, өнгөрсөн намар Хятадын санал болгосон төслийг хэрэгжүүлэх дараагийн алхмуудын тухай баримт бичгийг өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Сианд болсон дээр хэмжээний уулзалтын үеэр талууд баталсан байна. Энэ дээд хэмжээний уулзалтын үеэр Ши Жинпинь хуучин Зөвлөлтийн бүрэлдэхүүнд багтаж байсан Төв Азийн таван орны төрийн тэргүүнтэй анх удаа биечлэн уулзсан юм. 

 

Европ руу хүрэх замыг 7-8 хоногооор товчлох, 500 км урттай төмөр замыг хоригт орсон Оросыг тойруулан барих бөгөөд Кыргызстаны Торугатын гарцаас эхлүүлэн, Жалап-Абад хүртэл хойд чиглэлд явуулж, улмаар Узбекистаны төмөр замын сүлжээтэй холбох аж. Тэндээс ээн чиглэлийг Турк хүртэл үргэлжлүүлж, эцсийн цэг нь Европын холбооны төмөр замын системтэй холбогдох гэнэ. Шинэ төмөр замаар жилд таван сая тонн ачаа тээвэрлэнэ гэсэн урьдчилсан тооцоо гарчээ. 

 

Энд дуулгахад, Сианд болсон дээд хэмжээний уулзалтын үеэр Ши Жинпинь Казахстан, Тажикистан, Кыргызстан, Туркменистан, Узбекистаны төрийн тэргүүнүүдтэй уулзаж, улмаар санхүүгийн дэмжлэг "буцалтгүй тусламж" хэлбэрээр 26 тэрбум юань буюу 3,6 тэрбум долларын санхүүжилт өгнө гэж амалсны дээр, цэргийн салбарын хамтын ажиллагаагаа өргөжүүлэх санал тавьжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Хятадын өрийн хавханд унаж Шри ланка шиг нутагаа тасдаж өгөх нь тодорхой боллоо, Орос дайн хийгээд завгүй.
2023-05-24
Зочин:
Хятадын өрийн хавханд унаж Шри ланка шиг нутагаа тасдаж өгөх нь тодорхой боллоо, Орос дайн хийгээд завгүй.
2023-05-24
Оросууд найдваргүй дээр нь авлига дарамт яаж мэдэх учраас тойруулж бна.Ивануудын араас хутга шааж бна даа.Орос хятад хоёр бол адгийн хөршүүд
2023-05-23
Орос хятадын аманд орлоо
2023-05-23
GANKHUYAG:
Hyatad hun hun bish gej ene dee hezee ch unench and bolohgui
2023-05-23
www:
uu. Khaa ungursun 2021 ond uu? medrelee uzuul.
2023-05-23
Оросыг аажим аажмаар идэж байна даа, яанаа.
2023-05-23
Орос яах нь Монголд өчүүхэн ч хамаагүй, Гол нь Монгол улс энэнээс маш том хохирол амсахаар байна. Орос-Монголын хамтарсан төмөр зам 2021 онд дампуурсанаа зарласан, дээр нь Монголын барааг Орос өөр дээгүүрээ явуулдаггүй шүү дээ
2023-05-23
www:
uu. Khaa ungursun 2021 ond uu? medrelee uzuul.